Хятадууд Түвд рүү халджээ
Түвдийн хойд хэсэгт орших Биру хотын оршин суугчид баривчлагдсан түвд залууг суллахыг шаардсаны хариуд Хятадын ардын армийн цэргүүд оршин суугчдын эсрэг гал нээжээ. Биру хотын иргэн 24 настай залуу, ардын армийн харгислал хэрээс хэтэрлээ хэмээн орилсоноос болж, баригдсан аж.
Хятадын цэргүүд түвдүүдийн жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэж, дараа нь галт зэвсэг ашигласан нь ил болжээ. Гал нээж байх үед хамгийн багадаа долоон хүн хүндээр гэмтсэн ч, Хятадын талаас энэхүү мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм.
Ардын армийн цэргүүдийг эсэргүүцсэнийхээ төлөө өнгөрсөн сард л гэхэд 100 гаруй уйгур хүн хоригджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ