Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хуралдаан болов

img

  Швейцарийн Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассамблейн хүрээнд Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар оролцлоо. Ээлжит хуралдаанаар шинээр сонгогдсон парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг албан ёсоор танилцуулдаг бөгөөд энэ удаад 19 орны шинэ томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга хүрэлцэн ирсэн байна. Хуралдаанд Голландын парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрсдийн орны парламентын Тамгын газрын үйл ажиллагааны тухай илтгэл тавьж, бусад орны төлөөлөгчидтэй саналаа солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ