Багш нарын жагсаал хурцадмал байдалд орлоо
Бразилийн Рио де Жанейро, Сан Пауло зэрэг хотуудад цалин хөлсөө нэмүүлэхээр жагссан багш нар цагдаа нартай мөргөлдсөн байна. “BBC” агентлагийн мэдээлснээр Рио де Жанейрогийн төвд болсон жагсаалд 10 мянга гаруй хүн оролцсон гэжээ. Мөн багш нарын жагсаалыг ашиглаж, өчигдөр гэхэд 1500 гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Гэмт хэргийн ихэнх нь хулгай нь хэрэг байсан аж.
Сан Паулод малгайтай цамц өмссөн хэсэг бүлэг хүн эмх замбараагүй байдал үүсгэж, жагсаал болж байсан талбайн ойролцоо банкуудад халдаж, их хэмжээний мөнгө хулгайлсан гэнэ. Рио де Жанейро хотын ойролцоо Засгийн газраас нэмэлт хүч илгээж байгаад уурссан жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, энэ үеэр 1000 гаруй хүнийг саатуулсан байна.
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Бразилийн 17 их сургууль, 30 гаруй ахлах, дунд сургуулийн багш нар цалингаа нэмүүлэхийг тулд ажил хаялт зарласан юм. Одоо хүртэл 50 мянга гаруй оюутан, сурагчид сурах эрхээ эдэлж чадахгүй хэвээр байгаа юм. 7 Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ