Б.Цогтгэрэл: Эхний ээлжинд төмрийн уурхайнууд дээр нойтон баяжуулах үйлдвэр баригдана

img

“Монгол төмөр” хөтөлбөрийн ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өчигдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд хаалттай боллоо. Тус хөтөлбөрийг Үйлдвэр хөдөө, аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл ахлаж буй юм. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

6

-Тус хөтөлбөрийн талаар товч танилцуулаач?

-2012 оны байдлаар манай улс найман сая тонн төмрийн хүдэр экспортлолоо. Энэ бол маш том хэмжээний металлургийн цогцолбор барих түүхий эд. Цаашид үүнийг түүхийгээр гаргахгүй, гүн боловсруулалт руу орох зайлшгүй шаардлагатай байна. Учир нь тээвэрлэлтийн болон ложистикийн асар том ачаалал ирж байгаа. Хэрвээ боловсруулбал тэр хэмжээгээрээ овор хэмжээ нь багасч, илүү үнэ цэнэтэй болж, энэ хэмжээгээрээ эдийн засгийн ач холбогдолтой болно. Бид ийм их төмрийн нөөцтэй хэрнээ гаднаас арматурын төмрөө худалдаж авдаг байж таарахгүй. Үүнд эрс шинэчлэл хийх хэрэгтэй.

6

Энэ утгаараа Уул уурхай, Үйлдвэр хөдөө аж ахуй, Эдийн засгийн сайдын хамтарсан тушаалаар эрдэс баялгийг эрж хайх, олборлох, боловсруулах, баяжуулах чиглэлээр иж бүрэн бодлого боловсруулахаар болсон. Энэ хүрээнд “Монгол төмөр”, “Монгол зэс” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан юм.

6

-Анхдугаар хуралдаанаар юу ярилцав?

-Бид энэ хурлаар хөтөлбөр боловсруулах зорилго чиглэл маань юу вэ, хэрхэн яаж, ямар хугацаанд боловсруулах вэ, ажлын хэсгийн гишүүд ямар чиг үүрэгтэй байх вэ гэх мэт асуудлыг ярилцлаа. Мөн ямар аргачиллаар хөтөлбөрөө боловсруулах вэ, ямар судлагааны материал ашиглах вэ гэсэн үндсэн зорилтуудаа хэлэлцсэн.

6

-Үйлдвэрүүдийг хэдийгээр барьж эхлэх бол?

-Монгол улс одоогийн байдлаар төмрийн хүдрийн тэрбум орчим тоннын нөөцтэй гэж тогтоогдоод байна. Мөн Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суврагын орд газар гээд зэсийн асар их баялагтай. Энэ бүгдийг түүхийгээр нь гаргах биш бид эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд хэрхэн баяжуулах, ямар техник технологийг хэрэглэх, хэнтэй яаж хамтрах, борлуулалтын ямар арга баримтлах вэ гэсэн олон цогц хөтөлбөр хэрэгтэй.

7

Монгол Улсын Засгийн газраас долдугаар сарын 6-нд төмөрлөгийн үйлдвэрийн салбар, барилгын арматур үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 50 хүртэлх сая ам.долларын хөрөнгө оруулалтын дэмжлэгийг үзүүлэхээр Хөгжлийн банкинд үүрэг болгосон. Энэ хөрөнгөөр эхний ээлжинд төмрийн уурхайнууд дээр нойтон баяжуулах үйлдвэр баригдана. Үүний дараа төмөрлөгийн үйлдвэрүүдийн үндсэн түүхий эд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэнэ. Үүний дараа хайлуулах буюу металлургийнхаа үйлдвэр рүү явах ёстой. Энэ бүхэн маш нарийн төлөвлөлт, нарийн технологиор явах ёстой тул үүнийг гурван яам хамтран хөтөлбөр боловсруулах шаардлагатай байгаа юм.

6

-Энэ үйлдвэрүүдийг хичнээн төгрөгөөр босгох вэ?

-Энэ бүхэн хөтөлбөр боловсрогдоод, бодлого тодорхой болсны дараа нарийн судлагаа техник эдийн засгийн үндэслэлээр тооцоологдох ёстой. Тэгэхээр одоогоор нарийн тоо хэлэх бололцоо байхгүй.

7

-Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр түшиглэх үү?

-Дархан, Сэлэнгийн бүс нутгийн цогцолборыг хөгжүүлэх судлагааны ажлыг Дэлхийн банктай хамтраад хэрэгжүүлж байгаа. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр өөрийн мэдлийн уурхайг сая Улсын комисст хүлээлгэж өгсөн. Энэ нь дотоодын хэрэгцээгээ хангах металлургийн үйлдвэр байгуулах бүрэн бололцоотой. Энэ бүхэн судалгаа, дүгнэлт, нэгдсэн бодлого гарсны дараа хэрэгжинэ.

6

-Манай улсын төмрийн жилийн хэрэгцээ хэд вэ?     

-Төмөр бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 300 орчим мянган тонн байгаа. Ойрын үед энэ нь 2-3 дахин нэмэгдэх прогноз байна. Манай эдийн засгийн хурдтай хөгжилд төмөргүйгээр төсөөлөх аргагүй. Барилгын салбарт нийт төмрийн хэрэгцээний 55 орчим хувь нь орж байна гэж үздэг. Цаашдаа бүтээн байгуулалт нэмэгдвэл улам энэ эрэлт хэрэгцээ өсөх болно. Энэ бүхнийг гаднаас авбал бид валютын ханшийн эрсдлээс гарч чадахгүй. Тиймээс энэ бол цаг хугацаа алдсан ч гэсэн маш оновчтой бодлого гэж үзэж байна.

6

-Боловсон хүчин манайд хэр байгаа вэ?

-Боловсон хүчнийг манайх хангалттай бэлдсэн. 1994 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд олон мэргэжилтнийг бэлдсэн. Сүүлийн үед гадаад, дотоодын орнуудад хүнд үйлдвэрлэл, төмөрлөгийн чиглэлээр нэлээд бэлтгэгдэж байна. Төмөрлөгийн салбар угаасаа дэлхий дахинаа шинэ зүйл биш. Тиймээс дэлхийн түвшинд техник технологи нэлээд хөгжсөн байгаа. Чадахгүй зовлон бидэнд байхгүй.

6

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

argos:
said boltson bna shdee .daan ch alga boltsiin tsus chin.
2013-10-09
Сэдо:
Манай энэ хэдэн тэнэг дарга нар өөрийнхөө хэдэн гайгүй яваа үндэсний компаныхаа захиралуудийг оролдоод байх юмаа.Тэгээд хэнээр бизнес хийлгэх гээд байгаа юм болдоо.Улс орноо бодоочээ нам нэрээр хувиа бодоод байх юм. Шуналаа болиочээ хойд насандаа үр хүүхэд эцэг эхтэйгээ хамт тамд унана гэдгээ мэдэхгүй юм даа.
2013-10-09
Зочин:
Орос Хятад 2 манайхыг Төмөр хийлгэлээ юу
2013-10-09
амин хувиа :
үндэсний ч билүү энэ намын эд нар энхбаярын хүчинд гишүүд сайд нар болонгуутаа энхбаярыг огт тас мартжээ
2013-10-09
545413:
Tsogtgerelee chi hudalaa gar shde,
2013-10-09
aagii:
oo tegeed zesee yaah yum be erdeneted zes hailuulah uildver barih asuudal heden jil heden toriig algaslaa shde.
2013-10-09
Баяр:
Яг үнэн. Чи сайн байна.
2013-10-09
ЦЭЭЛИЙН СУМЫН ТӨВИЙН ДОР АСАР ИХ НӨӨЦ БИЙ:
ИЙГЛ ТВ СҮҮЛИЙН ҮЕД ШУУД ТВ-ЫН ХЭДЭН ХОРЧИН ШӨВӨГ ХҮҮХНҮҮДИЙГ ЦУГЛУУЛААД АЛТАЙН ХҮДЭР ОЮУ ТОЛГОЙ МЭТИЙН НИЙГМИЙН ЗАЛИЛАН ЛУЙВАРЧИНГУУДЫГ ӨМГӨӨЛСӨН ТАРХИ УГААЛТ ЗАЙ ЗАВСАРГҮЙ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.РИО ТИНТО, П.ОЧИРБАТЫН АЛТАЙН ХҮДРЭЭС ОВОО МӨНГӨ ХАЛААСЛААД АРД НИЙТИЙН ТОЛГОЙГ САВАНДАЖ БАЙГАА НЬ ИЛТ ДУРГҮЙ ХҮРГЭДЭГ.ЦЭЭЛ СУМЫН ДООР АСАР ИХ ТӨМРИЙН ХҮДЭР БАЙГААД ТЭР ХУВИЙН КОМПАНИ НҮҮЛГЭХ ГЭЭД БАЙГААГ ИЙГЛ ТВ ТУС СУМЫГ БУУРИЙГ НЬ СЭЛГЭЖ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА ГЭЖ ЯРИАД БАЙГАА НЬ ӨӨРӨӨ ГЭМТ ХЭРЭГИЙН ХАМСААТАН БОЛЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ ШҮҮ.
2013-10-09