Э.Батжаргал: Номын санд гэмтсэн оюутан ГССҮТ-д эмчлүүлж байгаа
МУИС-ийн Хууль зүйн сургууль буюу гуравдугаар байрных нь номын сангийн тааз нурж, нэг оюутан гэмтсэн тухай мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Тэгвэл тус байдалтай очиж танилцсан МОХ-ны олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалтай холбогдож тодрууллаа.
6

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн номын сангийн тааз нурж, Завхан аймгаас ирж суралцаж байгаа тус сургуулийн нэгдүгээр курсийн эмэгтэй оюутан гэмтсэн. Энэ хэрэг өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 04-ний өдөр болсон.
6
-Оюутны биеийн байдал ямар байгаа вэ. Тухайн үед нь тусламж үзүүлж чадсан уу?
-Гэмтэл согог судлалын үндсэний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа. Тэр үед сургуулийн эмчийг нь дуудахад би очих боломжгүй байна. Төв байр буюу өөрийн өрөөндөө аваад ир гэж байсан.
6
-Сургуулийн удирдлагын зүгээс ямар тайлбар өгч байна. МУИС хичээлийн байрууддаа их засвар хийгээгүй юм болов уу?
- Сургуулийн удирдлага “бид яалтай билээ” гэж байна лээ. МУИС 70 жилийнхээ ойд зориулж хичээлийн байруудынхаа зөвхөн гадна талыг будсан. Тааз нурсан энэ тохиолдол анхны нь биш гэж байсан.
6
-Нэг оюутан зүгээр хичээлээ хийж сууж байгаад эрүүл мэндээрээ хохирлоо. Үүний цаана олон мянган оюутан байгаа. Танай зүгээс юу хийж байна?
-Тус сургуулийн барилга нь 1960 онд баригдсан. Энд тэндээ хана тааз нь цуурсан дахиж нурахгүй гэх баталгаагүй болсон. Бид одоогийн байдлаар ОБЕГ, МХЕГ-аас ашиглалтаас гаргах дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ