Италид дахин дүрвэгсдийн завь сүйрчээ
Италийн эргийн хамгаалагчид өчигдөр Сирийн 350 гаруй дүрвэгсдийг тээвэрлэж явсан завь сүйрснийг илрүүлжээ. Завины даац хэтэрсэнээс болж, сүйдсэн хэмээн эргийн хамгаалагчийн ахлагч мэдэгдсэн юм.
Хамгаалалтынхан хурдан ажилласны үр дүнд бүх хүнийг аварч чадсан байна. Дүрвэгсэд Сицилийн зүүн өмнөд хэсэгт хүрсэн бөгөөд тэдгээр иргэдийг Поццало боомт руу шилжүүлсэн хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн 5-ны өдөр Италийн Лампедуза арлын ойролцоо африкийн цагаачид зорчиж явсан томоохон хөлөг онгоц живж, 232 хүн амиа алдсан хэрэг гарсан билээ. Энэхүү аймшигт үйл явдалтай холбогдуулан Италийн нийслэлд гурав хоногийн гашуудал зарласан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ