Лэндсэй Лоханыг Опра өргөж аваагүй

img

Опра Унфригийн шоунд оролцсон жүжигчин Лэндсэй Лоханыг нэвтрүүлгийн үеэр хөтлөгч “Чи миний охин болохыг хүсч байна уу. Би олон жилийн турш хүүхэдгүй амьдарсан. Одоо хангалттай. Миний охин болооч, хэдий чи олон сайн, муу зүйл хийж байсан ч надад хамаагүй, өргөж авахыг хүсч байна” хэмээн нулимс дуслуулан Лэндсэй Лоханд хандан хэлсэн нь нэлээдгүй шуугианыг тарьсан юм.

Жүжигчин ч зөвшөөрч ээж охин болсноо албан ёсоор нэвтрүүлгийн үеэр зарласан билээ. Харин Лэндсэй Лоханы ээж жүжигчин, загвар өмсөгч Дима хэсэг хугацааны турш чимээгүй байсны дараахан дээрх үйлдлийг хий хоосон зүйл хэмээн “ABC” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр “Ээж нь хажууд нь байсаар байтал Опра яаж байгаа нь тэр вэ. Сарын хугацаанд Италид амарсаны дараа энэ бүх явдлыг мэдсэн. Надад үнэхээр аймшигтай санагдсан. Би охиноосоо асуухад зүгээр гэж хариулсан. Тиймээс албан ёсоор мэдэгдэхэд “Лэндсэй Лоханыг Опра өргөж аваагүй” гэдгийг хэлмээр байна” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хандаа:
Өөрөө охиноо хүмүүжүүлж чадаагүй байж. Бас нөхрөөсөө салсан дампуу эмэгтэй гээ биз дээ. Хүн сайн санаж тэгсэн байлгүй.
2013-10-09