T.Наран:Төмөр замаа тавихгүй бол нүүрсний өрсөлдөөнөөс бүрмөсөн хасагдана
"Монгол нүүрс" ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
5

-Манай нүүрсний зах зээл дэх нийлүүлэлт эрс буурсан байгаа. 2013 оны улсын төсөвт 30 сая тонн нүүрс экспортолно гэж байсан. Харамсалтай нь оны төгсөлд 10 сая гаруй тонн нүүрс экспортлох юм шиг байна. Хятадын зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөөд, эдийн засгийн өсөлт буураад нүүрсний хэрэглээ нь болохоо байлаа гэсэн мессэж их явдаг. Бодит байдал дээр арай өөр юм. Хятадын зах зээлд нүүрсний хэрэглээ нэмэгдсэн, буураагүй. Манайхаас нийлүүлж байгаа нүүрсний хэрэглээ бол буурсан. Хятадын зах зээлд нүүрс нийлүүлж байгаа өрсөлдөгчдөдөө хэрэглэгчдээ алдсан. Монголын нүүрсний экспорт өрсөлдөх чадваргүй учраас зах зээлээс шахагдаад гарч байгаа юм. Хамгийн гол нь тээвэрлэлтээс шалтгаалсан. Хятадын зах зээлд нүүрс нийлүүлж байгаа орнууд далайгаар юм уу төмөр замаар тээвэрлэж байна. Манай улсын хувьд уурхайгаас нь машинаар зөөгөөд, замдаа ачиж буулгаад, хэд хэдэн шат дамжлагатай явж байна. Автомашинаар тээвэрлэхээр тээврийн зардал нь өндөр болоод ашиг олох боломжгүй болж байгаа юм. Өрсөлдөх чадвар дээр олон зүйл эрж хайх шаардлага байхгүй. Урд хөршөөр дамжуулаад Япон, Солонгос, зүүн Өмнөд Ази руу нүүрсээ нийлүүлье гэж байгаа бол тээврийн асуудлаа даруй шийдэх ёстой. Харамсалтай нь төмөр замын асуудал хойшилсоор байгаад 2010-2012 оны үед Хятадын зах зээлд биднийг нөлөө бүхий нийлүүлэгч байх үед сураггүй байсан орнууд өнөөдөр гарч ирээд нийлүүлэгч болчихлоо. Манай хамгийн том өрсөлдөгч бол ОХУ. ОХУ-ын Сибирийн Якут орчимд ордууд ашиглалтад ороод, тэнд төмөр зам тавиад Хятад руу нийлүүлэлт хийгээд эхэлчихлээ. Өмнө нь Хятадад нүүрс нийлүүлдэг байсан Австрали, Канад, Америк, Мазонбек зэрэг улс орнууд нийлүүлэлтээ нэмсэн. Ер нь 2010 оны үед манай нүүрс Хятадын зах зээл дээр нэмэгдсэний учир нь ОХУ, Африк дэд бүтцээ тавьж амжаагүй, Автралид үер болсон үе таарсан байжээ. Үүнийг Хятадын талынхан манайд хэлдэг. Та бүхэн өрсөлдөх чадвараа дээшлүүл гэж.
5
-Тавантолгойгоос нүүрс олборлоход тээвэрлэлтийн зардалд өөрчлөлт орох болов уу?
-Бид Тавантолгойгоос нүүрсээ олборлоод Тянжинь зэрэгт хүргэе гэж бодоход одоогийн тээврийн зардал 100 ам.доллараас наашгүй болж байгаа юм. Гэтэл тээвэрлэлтээс бусад олон зардал нэмэгдэнэ. Одоо нүүрсний хямд үнийн өрсөлдөөн үүсээд байна. Коксжих нүүрсний үнэ хоёр дахин унаад байна. Далайгаас нүүрс тээвэрлэхэд бусад орнууд 20-25 ам.доллароор гаргаж байхад бид нэг тонн нүүрсийг 100 ам.доллараар тээвэрлэх болоод байна. Тиймээс гадаадаас нүүрс авч цааш зардваг Хятадын зарим компаниуд Монголоос нүүрс авах ашиггүй байна гэж байна. Бид төмөр замаа даруй ашиглалтад оруулахгүй бол нүүрсний өрсөлдөөнөөс бүрмөсөн хасагдах болоод байна. Яагаад гэвэл дэлхийн бусад улс оронд нүүрсний хэрэглээ буураад, хэмжээ нь нэмэгдээд байгаа юм.
5
-Төмөр зам ашиглалтад орлоо гэхэд нүүрсний өрсөлдөөнд хэр нөлөөлөх вэ?
-Төмөр замыг 2015 онд ашиглалтад оруулж чадах нь уу. Хятадын нарийн царигтай, олон улсын стандартын төмөр зам уу, Оросын өргөн төмөр замыг тавих уу гэдэг нь тодорхойгүй байна. Хэрвээ Оросын өргөн царигтай төмөр зам ашиглалтад орвол өрсөлдөх чадвар нэмэгдэхгүй.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ