Кайне Вэст, Ким хоёр хамгийн муу хосоор тодорчээ

img

Лондонд байрлах “Амьтны ам бүү хөнөө” нийгэмлэгийн 5000 гаруй гишүүд дуучин Кайне Вест болон түүний найз бүсгүй Ким Кардашаян нарыг энэ цаг үеийн хамгийн муу хосоор тодруулжээ.

Тэднийг амьтантай хэрцгий ханддаг, ховордсон ан амьтдын үслэг эдтэй хүрэм, шуба зэргийг байнга өмсөж, өдрийн хоолондоо хурганы мах иддэг учир муу хосоор тодруулсан байна.

Нийгэмлэгийн гишүүн Александр “Тэр хоёр АНУ-ын бүх энтертаймент сувгаар гардаг. Тиймээс тэдний үйлдэл олны өмнө байдаг гэхэд хилсдэхгүй. 2012 оноос үерхэж эхэлснээсээ хойш 14 нохой сольж, хөнгөн зуушийн оронд, эхээс төрөөд удаагүй байгаа бяцхан тугалны мах идэцгээдэг. Түүнээс гадна дэлхийд ховордсон цагаан арслан, ирвэс, хүрэн баавгай зэрэг амьтдын хүрэм гэхэд тэдний шүүгээнд 100 гаруй байдаг учраас муу хосоор сонгосон” гэв. Хэрвээ Кайне Вэст, Ким Кардашаян нар Лондонд ирвэл будаг цацна гэдгээ ч хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зүгээр хараад суу:
сайхан хос шүү таалагддаг чаддаг юманд арга байхгүй
2013-10-10
zochin :
zub medeelel bn nylh amitani mahaar hiisen hoolig baychuud zoogoldog sh vv dee ter chin buruu biz de ter bulga tuulaini arisiig amidaar ni huulj abbal shan sortoi shub boldog yum genlee sonsohodch aimshigtai bga biz de medehed neg ih ilvvdehgvi
2013-10-09
Zochin:
Za yarshig aa Xend ch xereggui yaduu orondoo taaraxgui teneg medeelel tavichixaad setgegdel gej baixaar Eagle TV g setgegdel uldeex talaar shaxmaar baina
2013-10-09