Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг үнэллээ

img

“Шударга ёс” бүлгэм иргэний байгууллага Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2013 оны үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааг хангалттай сайн гэж үнэлж байна. Тус бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан “Өнөөгийн нийгэмд хуримтлагдсан шийдэгдээгүй асуудал олон байгаа боловч нэг жил гаруйхан хугацаанд ажиллаж буй Засгийн газар чамлахааргүй ажил амжуулжээ. Гадаад зах зээл дээр манайх ашигт малтмал, ялангуяа нүүрсний үнийн уналтаас шалтгаалан гарч ирсэн төсвийн цоорхойг шинэчлэлийн Засгийн газартай холбон шууд буруутгах аргагүй. Өнгөрсөн жилүүдэд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнийн өсөлтийн дүнд гарч байсан эдийн засгийн таатай нөхцөлд буруу ажиллаж ирсний гор гарч ирж байгааг ч хэлэх ёстой” гэсэн юм.

Мөн шинэчлэлийн Засгийн газрынхан өөрсдийнх нь үйл ажиллагааг сайнаар үнэлж байгааг өөгүй сайн ажиллаж байна гэсэн биш, улам эрч хүчтэй, илүү ихийг хийж ажиллах урмын үг гэж ойлгох хэрэгтэй. Инфляцийн түвшинтэй уялдуулан иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх оновчтой хувилбарыг сонгож олох шаардлагатай байгааг анхааруулсан юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ