
АНУ-ын Сакраменто хотод энэ сарын 06-нд “Занабазар” хийдийн нээлтийн ёслолын ажиллагаа болж, 300 гаруй зочин оролцсон талар ГХЯ-наас мэдээллээ. Бурханы шашны Занабазар хийдийн гэвш лам Г.Дамчаабазар ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, тус хийдийн үйл ажиллагааны зорилго нь АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд уламжлалт шашин шүтлэг, ёслол заншлаа хадгалан хамгаалах, хүүхэд багачууддаа өвлүүлэхэд оршиж байгааг хэлжээ.
Энэ үеэр монгол бүжиг, уран нугаралтын үзүүлбэр, морин хуур, уртын дууны урлагийн тоглолт болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ