Нэг өдөр 53-84 зөрчил илэрчээ
Автобусны үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах сарын ажил эхэлсэн. Гэвч эхнээсээ л зарим нэгэн газрууд нь шалгалтанд уналаа. Сарын ажлын эхний өдрийн дүн мэдээгээр том оврын автобусны компаний зарим захирал, тээвэр зохицуулагч нар нийт 54 ажилтан 160 орчим автобусыг шалгаж 53 зөрчил илрүүлсэн байна. Нийтийн тээврийн газрын хувьд авто тээврийн хяналтын улсын байцаагч нар 329 автобусыг шалгаж 84 зөрчил илрүүлжээ.
Автобусны жолооч кабиндаа тамхи татдаг байдлыг таслан зогсоох, зорчих тасалбар тасалж, буудал зогсоолыг зарлаж хэвших, ажлын хувцасаар жигдрэх, хамгийн гол нь харилцааны соёлдоо ахиц дэвшил гаргахыг нийтийн тээврийнхэн зорьж байна. Энэ бүхэн зорчигчдынхоо тав тухтай зорчих эрэлт хэрэгцээг хангасан үйлчилгээг үзүүлж, автобусаар үйлчлүүлж байгаа иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх үндсэн зорилготой аж. Өнөөдөр манайд өдөр тутмын үйлчилгээнд 54 чиглэлд 26 аж ахуйн нэгжийн 782 их багтаамжийн автобус үйлчилдэг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ