Багш нар сануулах ажил хаяна

img

Нийслэл, орон нутгийн багш нар өнөөдөр сануулах ажил хаялт хийнэ. Тэд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо” шийдвэрээсээ ухарч, 2012 оны гуравдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэхээр ирэх оны төсвийг УИХ-д өргөн барьсныг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулж, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн ч тодорхой хариу хүлээж аваагүй гэж үзэж байгаа тул ийнхүү ажил хаялт зохион байгуулахаар болсон байна. Улмаар арваннэгдүгээр сарын 28 буюу ирэх даваа гаригаас эхлэн ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтнууд сануулах ажил хаялт хийх болсноо өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр албан ёсоор мэдэгдэв. Тэд цалин, орлого нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны эхнээс хэрэгжүүлэхийг шаардаж байгаа билээ. Харин асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд хугацаагүй ажил хаялт зарлах гэнэ. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mad:
2012.03.13 ene odriig hurtleh hugatsaand toroos bagsh nart 2 say togrog ogson bolovch mongo avsan heden honoguudad bagsh nariin iund durtai ... geh met zohisgui uildeluud ni ilerch bailaa.Jich: Ulaan tsaim odriin tsagaar huuhduudiin derged sogtuu bagsh /emegtei eregtei/nag arhinii ehuun uner unertruuleed dalbilzaj ywaa ni arail gutarmaar haragdaj basaan.Tiim humuus ur huuhduudiig humuujuulj baigaa ium chi ni yaj ch tord bodlogotoi uhaantai torch garah iumbe deee.
2012-03-13
мад:
vjjghfkg
2012-03-13
hjhj
2011-12-18