
2014 оны мөнгөний бодлого бол 2013 оны хэрэгжүүлсэн бодлогын үргэлжлэл байна гэж Монголбанкнаас мэдэгдээд байна. 2014 оны мөнгөний бодлогоор санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, хадгалах, эдийн засгийн бодит секторыг мөнгөний бодлоготой уялдуулж дэмжих бодлогыг үргэлжлүүлэх зорилттой байгаа. Мөн мөнгөний бодлогоор дамжуулж эдийн засгийн дархлааг сайжруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, мөнгөний бодлогын хүрээнд иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах, эдийн засагт байгаа ажлын байрыг хадгалах зорилгоор инфляцийн түвшинг ирэх онд найман хувьд байлгана.
Харин дунд хугацааны буюу 2015-2016 оны зорилтоор инфляцийг долоон хувиас хэтрүүлэхгүй байх гэнэ. Инфляци дунд хугацаандаа 7-8 хувийн түвшинд байна гэдэг нь нийт иргэдийн орлогыг хамгаалах, тэр хэрээр хуримтлалыг өсгөх, ийм орчинд бодит секторын идэвхжилийг илүү дэмжих зорилго агуулж байгаа аж.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ