Нүүрсний экспорт 323 сая ам.долларт хүрчээ
Энэ он гарсаар 323 сая ам.доллартэй тэнцэх хэмжээний чулуун болон коксжих нүүрсийг манай улс экспортолсон байна. Энэ нь нийт экспортын 26 хувь болж байгаа юм. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оноо 14 хувиар буурсан үзүүлэлт юм.
Шалтгаан нь манай нүүрсний үнэ хэт өндөр байгаатай холбоотой гэж судлаачид үзэж байгаа. Хөрш зэргэлдээ мөртлөө тээвэрлэлтийн асуудлаа шийдээгүйгээс Хятад улсад очиж байгаа нүүрсний тонн тутмын үнэ 60 ам.доллар байгаа юм. Гэтэл Индонез Хятад улсад 40 ам.доллараар нүүрсээ нийлүүлж байна.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ