
Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр Тусгаар тогтнолын ордны 14.00 цагаас "Намын шинэчлэлд эмэгтэйчүүд" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Эмэгтэйчүүд намын дүрэм, мөрийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөрийн төслүүдэд оруулах саналаа нэгтгэхээр тус уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт МАН-ын удирдлагууд, мөн баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн ахлагч нар оролцож төслөө танилцуулах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ