Хустайн нуруунд 38 аргал нутагшжээ
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 17.24 хувийг эзэлдэг тусгай хамгаалалттай газар нутгийн 50 000 га-г Хустайн цогцолбор газар эзэлдэг. 1992 оноос тахь нутагшуулах төслөөр эхэлсэн тус цогцолборт газарт өдгөө 298 тахь, 1000 халиу буга, 38 аргал, 46 төрлийн хөхтөн амьтан, 217 төрлийн жишүүртэн нутагшиж байна. Мөн 19 томоохон хиргисүүр, 160 дөрвөлжин булш тус газрыг чимж байдаг аж. Нэг жилд дундажаар 15 000 хүн зочилдог тус цогцолбор газрын үйл ажиллагааны орлого жилээс жилд нэмэгдэж, 2010 онд 517 сая, 2012 онд 640 сая, 2013 онд 800 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Хустайн цогцолборт газрынхан нутгийн иргэддээ хамтран ажиллаж цөөнгүй үр дүнд хүрсэн бөгөөд үүний жишээ нь 2004 онд 102 байсан хулгайн ан 2008 онд 37 болон буурсан байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ