Дүрвэгсдээс хамгаалж хана барьжээ
Сири улсад байлдаж байгаа алан хядагчид, зэвсгийн наймаачдыг хил нууцаар нэвтрүүлэхээс сэргийлэхийн тулд хана барьсан тухайгаа Израйлийн Засгийн газар мэдээллээ. Энэ удаад Туркийн тал Сиритэй залгадаг хилийн дагуу хана барих болсноо албан ёсоор мэдэгджээ. Гэхдээ нийт хилийн дагуу барихгүй дүрвэгсэд их орж ирдэг хэсгээр барихаар болжээ. Туркчүүдэд ингэж барих маш олон шалтгаан байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Сирийн иргэний дайны улмаас Израйл, Турк улсад хоёр сая гаруй дүрвэгсэд, хил нэвтэрсэн байна. Тэдгээр дүрвэгсэд хулгай, биеэ үнэлэх зэрэг гэмт хэрэг үйлдэх нь их байгаа учир ингэж шийдсэнээ тус улсууд мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ