Бо Силай давж заалдахаар боллоо

Өнгөрсөн сард болсон шүүх хурлын үеэр Бо Силай бүх нотолгоог үгүйсгэж, давж заалдахыг удаа дараа шаардсан ч хэрэгсгүй болгож байсан билээ. Жинан мужийн Дээд шүүхээс улстөрчийг давж заалдахыг зөвшөөрсөн талаар вэбсайт дээрээ бичжээ. Гэхдээ вэбсайт дээр гарсан товчхон мэдэгдэлд давж заалдах хугацааг заагаагүй байгаа аж. Олон улсын зүгээс улстөрч асан Бо Силайд энэ байдлаараа сулагдах магадлал тун өндөр байна гэж үзэж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ