“ТТСЕК” ХХК-ийн гишүүний эрхийг цуцалжээ
Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 344 тоот тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйл, “Гишүүнчлэлийн журам”-ын 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн “ТТСЕК” ХХК-ийн гишүүний эрхийг цуцалсан байна.
“ТТСЕК” ХХК нь 2008 оны тавдугаар сарын 14-нд байгуулагдсан бөгөөд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тус компани хувь нийлүүлэгчийн хурлаараа татан буулгах шийдвэрийг гаргаж, ийнхүү гишүүний эрхийг цуцлахад хүрсэн байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ