Чуулганы хуралдаан эхэллээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 9.00 цагт хуралдахаар товлосон байлаа. Гэвч хоёр цаг хойшилж, 11.00 цагт 49 гишүүний ирцтэйгээр эхлэв. Чуулганы хуралдаан даргалагч Р.Гончигдорж “ Чуулганы танхимд гишүүдийн ирц ерөнхийдөө бүрдсэн байна. МАН-ын бүлгийн гишүүд картаа хийнэ үү” хэмээн учирласнаар хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь 2014 оны улсын төсвийн  төсөл. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд ирэх оны төсвийн төслийг танилцуулж байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ