Олимпийн гудамжид ирэх онд ус зайлуулах шугам нэмж барина

img

  Олимпийн гудамж буюу Гадаад харилцааны яамны баруун талаар ЗЦГ-ын уулзвар хүртэл автозам дээр уржигдар орсон усархаг борооны улмаас их хэмжээний ус тогтсон байсан. Уг замыг 2013 онд Нийслэлийн Автозамын газрын захиалгын дагуу шинэчлэхдээ ус зайлуулах шугам хийгээгүй, зөвхөн хучилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан байна. Уг замын борооны ус зайлуулах шугамын ажлыг 2011 онд Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017-р анги гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Зэт Эй Ди” ХХК-ийн хийсэн зураг төслийн дагуу замын баруун талаар 700 метр борооны ус зайлуулах шугам, 36 худаг барьсан хэдий ч усархаг борооны ачаалал даахгүй байгаа талаар Нийслэлийн Автозамын газраас мэдээлж байна. Тиймээс ирэх онд уг замын зүүн талд ус зайлуулах шугам барихаар төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ