260 гаруй мянган тонн буудай хураажээ

img

Улсын хэмжээнд энэ сарын 9-ний байдлаар үр тарианы хураалт 71.5 хувьтай байна. Үүнээс улаанбуудайн хураалт  261533 тонн байгаа аж.
Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 404 мянган тонн улаанбуудай хураан авахаар төлөвлөсөн. Тэгвэл энэ сарын 12-оос эхлэн цаг агаар хүйтэрч, ихэнхи нутгаар цас орох төлөвтэй байгаа билээ. Иймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас тариаланчдыг тариагаа хурдан хураах чиглэл өгчээ. Сэлэнгэ аймгийн хувьд өнгөрсөн сард орсон цасны улмаас одоогийн байдлаар 20 мянган тонн буудай хурааж авах боломжгүй болжээ. Харин удахгүй цас орвол нийт ургацынхаа 25 хувийг хураах боломжгүй болж болзошгүй байгаа аж. .   А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ