Оюутолгойн хэлэлцээг нээлттэй мэдээллэхийг шаардав

img

  Бие даагчийн зөвлөлийнхөн Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ.  Бие даагчдын зөвлөлд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар багтдаг билээ.

.

Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар хоёр тал хэлэлцэж байна. Гэтэл эзэн нь болсон монголчууд бидэнд ямар ч мэдээлэл алга. Хөрөнгө оруулалтын гэрээний аль заалтад зөвшилцсөн, хаана нь зөвшилцөлд хүрэхгүй байна гэдгийг бидэнд мэдээлж байх ёстой. Гэрээгээ хэн нь эхэлж зөрчсөн бэ. Хөрөнгө оруулалтын гэрээг “Рио Тинто” эхлээд зөрчсөн байна. 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн гэрээгээ зөрчиж, 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дур мэдэн хийсэн байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар Бие даагчдын зөвлөлөөс болон бусад гишүүд хамтраад наймдугаар сард Ерөнхий сайдад бичиг явуулсан. Хариу нь өнөөг хүртэл ирээгүй байна. УИХ-даа мэдээлэл өгөх ёстой. Бие даагчдын зөвлөлийн бид  улс төрийн намыг биш иргэдээ төлөөлдөг. Өнөөдөр бие даагчдын зөвлөл Засгийн газрыг огцруулах хэмжээнд шаардлага хүргүүлэх болоод байна гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид иргэдээс сонгогдсон төлөөлөл. Тиймээс үүргээ гүйцэтгэж байна. Оюутолгойн хэлэлцээг нээлттэй явуулахыг бид шаардаж байна. Энэ нөхөд УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна” хэмээлээ.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

caran:
demgig baina
2013-10-10
caran:
demgig baina
2013-10-10
Араажав:
Яагаад Ганзоригийн хүү вэ?Тавантолгойд байхдаа Чалкод компаниа богтолж өгч гэрээ хэлэлцээр хийсэн.Одоо Оюутолгойг өгөхөөр ажиллаж байна.Чалко Рио Тинто компаний 19%-ийг эзэмшдэг. Монголын тагнуул ажиллаж байна уу????
2013-10-10
hotiin zaluu:
Zsssss . . . Shaal hudlaa garuud . . . Guih nohoid guihgui nohoi saad gej . . . Chaddag um bol ta nar tegeed uursduu ter gereeg hiigeech chadahgui shd . . . Medleg chadvar bolovsrol uneheer ta 2 shig tugaliin bilcheeriin um yaridag huuhduuded dutdag l baihgui u . . .
2013-10-10
иргэн:
Riotinto гэдэг чниь аффрикийн ядуу буурай орныг чөлмөөд сурчихсан групп шүү дээ Монголчуудыг бол чадахгүй шүү
2013-10-10
Иргэн :
Ер нь яахлаараа хамаг юм дээрэмдүүлж байж дагаж очиж Лондонд юугаа ярьдаг бна аа. тэр Ганзоригийн хүү энэ тэр болимоор бна , жирийн чадалтай, боловсролтой, чин сэтгэлтэй залуучууд олон байхад заавал яагаад олигархийн үр хүүхэд тэнд ажиллах ёстой гэж....
2013-10-10
иргэн :
Бие даагчид маш сайн байна, дэмжиж байна. Амжилт хүсье, та 2 шүү.
2013-10-10
маш зөв:
зөв зөв нээлттэй ил тод байх учиртай Хаалттай хаалганы цаана гэрээ ярьна гэдэг чниь л ............
2013-10-10