Эмч нар савыг минь авчихсан байж, хүүхэдтэй болох арга зааж өгнө гэсэн

img

Клиникийн нэгдүгээр амаржих газарт төрөхөөр очсон нэгэн эмэгтэй эмч нарын хариуцлагагүй байдлаас болж дахин жирэмслэж чадахгүй болжээ. Тодруулбал, тус эмнэлгийн эмч нар бүсгүйн савыг нь авчихаад “зүгээрээ бид чамд дахин жирэмслэх арга зааж өгнө” хэмээн түүнийг “тайвшруулсан” байна. Тус явдал энэ сарын 03-нд буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болжээ. Хохирогч эмэгтэй СБД-ийн III хорооны иргэн, түүнийг Д.Б /эх сурвалжийн хүсэлтээр нэрийг нь нууцлав/ гэдэг бөгөөд хүний нөөцийн менежер мэргэжилтэй, жирэмсний амралтаа авахаасаа өмнө нэгэн хувийн компанид ажилладаг байжээ.  Түүнтэй уулзаж болсон үйл явдлын талаар ярилцлаа.

_

-Та болсон үйл явдлын талаар тодорхой ярьж өгнө үү?

-Анх би өнгөрөгч сарын 20-нд өрхийн эмнэлгээсээ даралт, зүрхний цохилт өндөр, хавантай гэсэн оноштойгоор, хэвтэх бичиг аваад Клиникийн нэгдүгээр амаржих газрын амбулаторит үзүүлэх гэж ирсэн. Тэгээд үзээд, надад хэвтэх бичиг хийж өгсөн. Түүнээс зургаа хоногийн дараа буюу 26-нд хэвтэх гэж ирээд дахиад үзүүлэхэд 41-42 долоо хоногтой, даралт өндөр учир эм ууж байж хэвтэх юм гэсэн. Гэтэл ор байхгүй та коридорт хоноод маргааш ор гарвал хэвтэж болно эсвэл маргааш өглөө хүрээд ир гэсэн. Тэгээд би маргааш нь буюу 27-ны баасан гарагт ирэхэд ор гарч 15.30 минутын үед 203 тасагт хэвтэхээр болсон. Намайг төрөх тасгийн эмч н.Ариунцэцэг хүлээж авсан. Тэр эмч маш харьцаа муутай, даралттай хүмүүс бол хэвийн үзэгдэл яах гэж ирсэн юм гэж байсан. Би өөрийг нь долоон сартай жирэмсэн гэж дуулсан. Ингээд хэвтэхэд эход хараад, ургийн бичлэг хийсэн. Амралтын хоёр өдөр нэг тариа хийсэн, даваа гарагт бас тариа хийсэн. Харин хоёр дахь өдөр буюу 10 сарын 01-нд зөвлөх эмч, тасгийн эрхлэгч нь явж үзлэг хийсэн.

.

-Тасгийн эрхлэгч нь таны биеийн байдлыг үзээд юу гэсэн бэ. Таныг эмнэлгээс гаргасан гэж байсан?

-Тасгийн эрхлэгч н.Мядагмаа гэдэг эмч үзсэн. Тодруулбал н.Ариунцэцэг эмч түүнд  миний талаар танилцуулж байгаа юм. Тэд хоорондоо надад гурав хоног физик эмчилгээ хийнэ гэж  ярьж байсан боловч хүүхэд нь том юм байна, гадуур явж байгаад өвдөлт өгөхөөрөө хүрээд ир гээд дөрөвхөн хонуулаад эмнэлгээс гарчихсан. Амралтын өдрүүд таарсан болохоор бараг хоёр хоносноос ялгаагүй шүү дээ. Маргааш орой нь 21.00-22.00 цагийн хооронд хүүхэд маань гэдсэндээ хөдөлж байсан. Тэгээд 23.15 цагийн үед би өвдөж, хуурамч өвдөлт байж магадгүй, яарч түргэн дуудаад яахав гэж бодоод ажигласан. Тэгээд  өвдөлт нэмэгдэхээр нь түргэн дуудаж 10 сарын 02-ны шилжих шөнө 01.05 цагт би түргэнээр ирсэн. Хүлээн авахын эхний эмч үзэж, эход хараад,  дахиад нэг эмч үзээд  сандралдаад явчихсан. Дахиад унтаж амарч байсан нэг эхоны эмчийг дуудаж үзүүлээд, тэд хоорондоо ярилцаад, намайг сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай хэдэн хүүхэдтэй вэ гэж асууж байснаа ураг амьгүй болчихлоо гэсэн. Тухайн үед би итгээгүй.

.

 -Амьгүй болсон ургийг олон цагийн дараа гаргасан гэсэн?

-Тэгсэн. Амьгүй болсон ураг өөрөө гарч чадахгүй шүү дээ. Тиймээс яаралтай арга хэмжээ авч ядаж эхийн савтай минь үлдээж болно шүү дээ тэд. Гэтэл эмч нар өглөө 10.00 цаг хүртэл бүтэн 8-9 цагийн хугацаанд амьгүй ургийг хэвлий дотор байлгахад цус алдаад үнэхээр хэцүү байсан. Тэгээд өглөөний 10.00-10.30 цагийн үед би хагалгаанд орж 11.20 болоход гарч ирсэн.

_

-Савыг чинь авчихсан гэдгийг яаж мэдсэн бэ?

-Эмч нар нь айдаг юм уу яадаг юм манай нөхөр болон гэр бүлийнхэнд хэлээгүй байсан. Харин би дараа нь эмч нарыг шалгаасаар байгаад хэлүүлсэн. Гэтэл эмч нар “чи их цус алдсан, хоёр хүүдээ харагдаж, амьд үлдсэндээ баярла” ухааны юм яриад одоо “жирэмслэх боломжгүй” гэж шууд хэлсэн. Би бүр шоконд орсон. Надад “эхэс нь ховхорсон” гэдэг онош тавьж байгаа байхгүй юу, өөрсдийнх нь үр хүүхэд байсан бол ингэхгүй ш дээ. Тэгээд тэнэг хүн хуурч байгаа юм шиг зүгээр ээ чиний өндгөвч чинь байгаа болохоор чамд дараа нь жирэмслэх арга зааж өгнө гэж байгаа юм даа.

.

-Танайх хүүхэдтэй юу. Энэ таны хэд дэх төрөлт байсан бэ?

-Манайх хоёр хүүтэй. Охинтой болохын бөөн хүслэн байсан. Сая эндсэн хүүхэд маань ч 4,4 кг охин байсан. Ингээд миний 4-5 хүүхэдтэй болох, хоёр хүүгийн маань охин дүүтэй болох хүсэл бүр мөсөн алга боллоо. Энэ мэдээг сонсохоосоо өмнө би дахин жирэмслэнэ гэж бодоод жаахан ч гэсэн тайвширч байсан юм. Хүү маань эмэгтэй дүү хэзээ гарах юм бэ гэж асуугаад надад үнэхээр хэцүү байна /уйлав/. Авилга аваад сурчихсан  үнэхээр заваан улсууд юм. Ингэнэ гэдгийг нь мэдсэн бол тэр мөнгийг нь өгөөд төрдөг байж гэж бодоод харамсаж сууна. Хамгийн гол нь 10 сарын 02-03-нд шилжих шөнийн ээлжинд гарч байгаа хүлээн авахын эмч нарын буруу, тэд яаралтай арга хэмжээ авсан бол өдийд ийм болохгүй байсан. Би үнэхээр их гомдолтой байна. Эмч нарт хариуцлагын тогтолцоо бий болгох ёстой.

_

-Та төрөхөөсөө өмнө ямар нэгэн өвчин зовиуртой байсан уу?

 - Би хяналтын хугацаандаа эрүүл саруул байсан. Ядаж ямар нэг өвчтэй байсан бол өөр ш дээ. Эрүүл саруул бойжоод төрөх гээд, өөрсдөө хэвтэх бичиг хийж өгчихөөд дөрөвхөн хонуулаад гаргачихаж байгаа байхгүй юу. Магадгүй физик эмчилгээ хийсэн бол би хүүхдээ алдлаа гэхэд дор нь арга хэмжээ аваад савтай минь үлдээх боломжтой байсан. Ер нь авилга авдаг гэдэг нь тодорхой болчихсон. Өрөөндөө жирэмсэн хүүхнүүд тэр эмчид тэдэн төгрөг өгөөд төрнө гээд ярьдаг.

_

-Одоо ямар эмчилгээ хийлгэж байна?

- Хүнд хагалгаанд орсон болохоор эрчимт эмчилгээ хийлгэж байгаад нэг дэх өдөр энгийн тасагт  шилжсэн. Өдөрт хоёр тариа хийлгэж байгаа. Хэзээ гарах нь тодорхойгүй. Гэхдээ би саваа авахуулж, хүүхдээ алдсанаас гадна эндээс ямар ч өвчтэй болоод гарч байж магадгүй. Би зүв зүгээр байж байгаад бөөн хөх няц /харуулав/ дээрээс нь аймаар хавантай болчихоод байна. Ядаж хүүхэдтэйгээ эсвэл савтайгаа үлдсэн бол сэтгэл арай дээр байх байлаа.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Enhee:
Deerh emegteitei holbogdmoor bna
2017-08-20
Enhee:
Ter Mydag geed muuhai avgaig haluulah yumsan odoo hurtel bga yumuu bi bas 100 huvi ter emchees bolson
2017-08-20
Enhee:
Deerh emegtei bid 2 t yg adilhan yum tohioldojee namaig bas yg ingsen 1r toroh er ni ih eriin emch nartai ter Mydag gedeg emch nadiig bas yg tegsen bi odoo hurtel goldoo ortol gomdoj yvdag ter emchid hezee 1 tsagt uil lai ni oor deer ni bish gehed ur huuhed deer ni ireh bolno
2017-08-20
Zochin:
Ene emch nar unexer medleg mash mu bolson gedeg ni xaragdaj bga yumda,der ni xariutslaga gej xuleddeggui bolsoni l xargai yumda,xariutslaga gej bdag bsan bol emch nar ingej durara durgixgui shude,anagaxin ix surgulid tolgoi mutai mungur elsen orj bgagin xargai shude
2016-04-25
oyuka:
ene tangrag orhsn emch hvns garh setgel munv araich de oron to bogloj suga bogso daha bolsin mung gevl yuch hihs butsha bolsin archagvi sethgvitei bolsn horvo yum shiv de chavsda ter mung hvni erhem nandin vr hvhdes ilv bna gjv ta nart ta nar orho vr hvhdig bsn bol yj ij bgadl avrhl bsn shide hvng vhsnes ortsgvi bolgsn ta narg burhan iveeh boltugai araich deeeeeee yuch gehv de monglchudaaa mash muu bma helh ch vg hairn sangdj bna
2015-09-23
irgen:
H
2015-09-14
saraa:
odooni emj nar gj aimshgtai haritsa muutai aasht ih zant deern awilgaj boljihood bn araijdee neeree sain ywkudee viliin vr gdg ym bn
2015-02-28
saraa:
araichdee muusain aluurchid
2015-02-23
anka:
ugiin ene toroh emneleguudiin emch suwilagch asragch geed bugd aimar haritsaa muutai hund surtaltai. 2 r torh bas hetsuu emneleg bnlee.tsagiin tariagaa hiih gej boon yum bolno. uur utsaar bolj baij neg tarina. bas emchilgee ntr ih muu yum bnlee. nmg hewtej baihad l hiiswer hagalgaa hiilgesen 5 eej dawtan hagalgaa hiilgej bnlee yum uldsen bn geed. arai l denduu hariutslagaggui. tsagaan haladtai yrgachid
2015-02-23
irgen:
ench nar hariutslga bhgvi vnen yum daa erdnet hvnii amiig avarch chadahgvi bol ter emch nar tu*laa oor chadvartai negendee ogooch
2015-02-15
санаа зовиногч :
би хүүхдээ төрүүлэх гээд очвол арай ийм болгочих юм биш байгаа даа гэж маш их айж байна. яаж эмчид хандах уу? хэнд найдаж өөрийн болоод хүүхдийнхээ эрүүл мэнд амь насыг даатгах вэ? аймшигтай юм. энэ бүсгүйн амьдралаар тоглосон эмч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. хүнийг ийм болгож хаячихаад цалингаа нэмүүлнэ гэж жагсаад байгаа шүү. ичих нь яана даа тэд ч гэсэн үр хүүхэдтэй, тэд ч гэсэн монгол хүн л байлтай даа уул нь...
2015-02-05
ganaa:
arail denduu yumaa ugaasaa munggui hun hund tootsogdhoo boliod bgaashdee ene unen
2014-12-02
saraa:
eoe yamar aimar yum be bi udahgui 2dohio torno yanaa torno gedeg aimar yum bilee uhchihwel yanaa huuhed yah bol gej bodood bh yum. anhnii torolt 3r torhod torson l do.taniliin achaar torson gehdee butelttei ch eh ur 2awragdsan.odoo yaj tornoo odoo ch ene torhuuded torhoos aij bn shuu bulten deer torwol arai dr bolwuu
2014-11-29
ариун:
эх хүний хувьд сэтгэл өмөрч өрөвдөж сууна. одоо хёр хүүгийнхээ төлөө сэтгэл санаагаа өөдрөг байлгаж өөрийнхөө биеийг сайн бодоорой. дараа нь сайн хувийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй шүү ер нь улсын эмнэлэгээс хувийн эмнэлэг түргэн шуурхай ариуцлага сайтай юм шиг санагддаг юу үлдэж байгааг наадуул чинь хэлэхгүй шдээ сүүлийн үед эх хүүүхдийн эндэгдэл их гардаг болсон хариуцлага тооцох нь зөв удвал сайд сайхан л ярьдаг амьдрал дээр ажил нь нойл л байна ш дээ
2014-11-04
zochin:
aimaar yumaa er ni turhud zovlon bagatai turuud garsan hun tsuuhun yum daa.bi ch bas 2ch udaa savnii gaduurhi hagalgaand orsn ehnii udaad ni hagalgaand orsn emch suvilagch nar ni tseverlesn *rikni neg ni oldhgui bna geed gedes dotrig mini uhaj tunhuud daralt unaj zurh delsuulj bahan yum bolsno oo uuchlaarai avsn bna dutuu toolchij ch geh shig.bas narkoznii emch ni iluu hatgalt hiisnees bosoj chadahgui tolgoigoo daahgui hevtej bsn er ni hariutslagatai bh heregtei sanagdsan gehdee l 2huuhedde esen mend haragdaj bgaada bayarlaad l garsandaa gej,...
2014-11-01
anji:
eruul mend iin togtoltsoo ystoi aimaar bn aa bi 5 ned togtoolgoh ged tsus garaad irtei obort hiih ged dairaad bsan guij bgad zurhnii tsohiltiig. uzuultel amid bsan tegeed emchilgee hiilgetel gentomitsin gedeg huchtei taria oor huntei anduuraad hiichihsen emchlegch emch bi tiim taria bicheegui ged ystoi aimaar yana daa dotroo zoviurtai l bn daa
2014-11-01
irgen :
arai dendvvshdee emch nar ugaasaa gar haraad surchihsan oorsdoo owdogvi ym shig namaig torohod bs l usiig mini vzlegiin oron dr hagalchihaad hudlaa yriad bsan arai dendvv ymnuud shdee itgehiin araggvi bvgd l hvnd surtal ymarch haritsaanii soy l bhgvi jiremsen hvniig torj chadahgvi ym bj yah gj jiremsen boldgiin gj zagnaal oorsdoo medeej ohin hvvhed eej egch nartai l bj taraashdee hvn chanargvi ymnuud helehch vg oldohgvi ym aaaaaaaaaaaaaa araich de ta naraas bolj hechneen eejvvd vr hvvhdvvd mani hohiroh ym bolooo
2014-10-27
irgen :
ter tusmaa ene 1 turhiin emch nart iluu arga hemjee avah tsag bolson baina , yamarch haritsaanii soyl baihgui ,uilchluulehgeed ochij baigaa huneesee door bolchihson ene olon huneer ingej togloj bolohguishdee . ted nariin haritsaa erduul za minii ohin tavishir udahgui buh yum saihan bolno .gehedl ,setgel ,sergeed irdeg baihgui . tiim yum tsohitsuulj chadahgui deed surguuli tugsuud hunii ami nas hariutsna gej baij bolhuu ,neeh ulun tsrai gargaad gar haraad uruvdultei ene teneg setgehuigeesee salmaar yumaa . mungtei humuus bol ochihguil baihgui ter teneguu deer ternii yalgaag olohgui unen ulun
2014-10-25
энхээ:
дахиад 1 залуухан охин хүүхэдтэйгээ өнгөрчлөө хүүхэд нь амьгүй болоод ээж нь сепсис болсон арай ч дээ
2014-10-11
irgen:
er n hana ch adilhan emch narin es zvi ajlin hariutslaga alga arai l bna
2014-10-09
eegii:
tiimee bi xariyalal.nxaa daguu bs 1r turxud turux blaa jaaxan ym garaad tvrgeneer ochson. chin xugtsaa n bloogvi gd togtoodg taria xiisen ternees xoish oxinoo bvten sar teesen aimar xawagnaj xel mash ix nemegdsen dr n daralt bnga undur blood bsn. neg l blxgvi bgaagaa medeed axin. 1r turxud ochson blowch uwduugvi bna gd xewtvvleegvi dooshoo garsn ymiig vzleg.s bj gardag gsn argaa baraad argalj bj ex nylxasd. xewtsen ter vyd garch bsn eregtei emch namaig shuud turux tasagt oruulj uguud ter. shunduu. xarj xonood. ugluu zuwlux. emchid vzvvlsen tet emch. xvvxed mash tom bna bs iim. undur daralttai uuruu turj diilexgvi gd xamgiin exnii xagalgaand oruulj tursun odoo oxin maani. ervvl saixan tornij bna ex mylxasiin emch nartaa bayrllaa oxin maani vnexeer tom 4.600 bsan
2014-08-01
eegii:
tiimee bi xariyalal.nxaa daguu bs 1r turxud turux blaa jaaxan ym garaad tvrgeneer ochson. chin xugtsaa n bloogvi gd togtoodg taria xiisen ternees xoish oxinoo bvten sar teesen aimar xawagnaj xel mash ix nemegdsen dr n daralt bnga undur blood bsn. neg l blxgvi bgaagaa medeed axin. 1r turxud ochson blowch uwduugvi bna gd xewtvvleegvi dooshoo garsn ymiig vzleg.s bj gardag gsn argaa baraad argalj bj ex nylxasd. xewtsen ter vyd garch bsn eregtei emch namaig shuud turux tasagt oruulj uguud ter. shunduu. xarj xonood. ugluu zuwlux. emchid vzvvlsen tet emch. xvvxed mash tom bna bs iim. undur daralttai uuruu turj diilexgvi gd xamgiin exnii xagalgaand oruulj tursun odoo oxin maani. ervvl saixan tornij bna ex mylxasiin emch nartaa bayrllaa oxin maani vnexeer tom 4.600 bsan
2014-08-01
nyam:
ene hunii zovlog uneheet ih oilgoj bna bi ene aimshigt yawdliig odoogoos hoer jiliin omno tuulsan shoniin eeljnii jijuur emchid tsus aldaad bna gehed ter emch tegeed bosoj ireed uzuuleech gej zaginasan yum enenees bolood bi ene huntei adilhan zovlon tuulsandaa uneheer aimaar humuusdee yanadaa tegeed bas emch gesen temdeg zuune zarim sain emch nar biildee mongo gej huniig iim bolgoh yumdaa
2014-07-26
харамсал:
эмч нар үнэхээр авилга авч гар хараад сурсан улс байна лээ хот гэлгүй хөдөө орон нутагт мөн адил байгаа. чадвартай эмч нар нь хувийн юм байгуулаад гарсан чадвар муутай их зангаас өөр юмгүй эмч нар үлдсэн байх. олны дунд ганц нэгхэн сайн хүн байгаа л байх. гэхдээ л сайдаа эмч нарынхаа мэдлэг ур чаварыг дээшлүүлэх,зан ёс суртахуун харилцааны соёл эзэмшүлэх цаг нь болжээ.эрүүл мэндийн салбар ийм байх юм бол яаж хүн ам өсөж улс орон дэээшлэх юм бэ арай ч дээ.
2014-06-01
chaawaa*a :
emch nar gar hardag ni yah argagvi vnen bi bas anhni torolt bi toroh boloogvi bhdaa bariach dr ochej bariulsan chini tom urag bn gj helsn tegsn emch ni ehogoor harchaad jijig bn chi ooroo torchono gesen bi chadahgvi bh hiiswert orchey gesen chini ooroor ni zvtdvvlnee gd bgaashdee teged 4 kg hvvhed garaad torohgvi aartsagandaa udaan gawchulagdaad torohod dem ogohgvi udaagad hvhed bvteegd torlog bvrhewchend ni gvn harwalt ogood tegeed 8 honood ongorsn tegd mash olon tsagaar owtgood sulrald oruuulsan vneheer haramsalt bvhel bvten 10 sar teegeed vr hvvhdee aldana gdeg vneheer hetsvv emch nar hariutslagat baiy gd medleg chadwargvi archagvi mergejildee bool boltson yumnuud shvv deee chaawaas bvh emch narg heleegvi saar dotor sn bgaa l blgvi orowch zoolon setgelt bai guiy
2014-05-30
dodi:
emch nar hetsv bolsn bnle vnende hvni gar harj baij vnende huduldug sayhan namaig turhud bi awilga gedeg zvilig anzaarsan yanada nere !!!
2014-05-30
zochin:
aria ch de emch nar aaa
2014-05-14
zochin:
aria ch de emch nar aaa
2014-05-14
uuuj:
bi bas 3hvvtei svvlin 2maan iher eh nyalhasd kisbireer turuud heze hoino ni savni tairalttai gedge medsen hezv um bna le
2014-05-13
asuult :
eges door bairalsan bol uuruu turuh bolomjtoi yu emch nar baiwal heleed uguuch bas em hiij bolohuu
2014-03-17