Монгол Улсын өр 7 орчим их наяд төгрөг байна
1990 оноос хойш Монгол Улс нийт 2.7 тэрбум ам.долларын гадаад зээлийг авчээ. Одоогийн байдлаар манай улс 990 сая ам.долларыг буцаан төлсөн байна. Цаана нь хоёр тэрбум орчим ам.долларын үлдэгдэл бий. Манай улс 2030-аад он хүртэл өрөө эргэн төлөх юм. Үүний тулд жил бүр бид 50-60 сая ам.доллар телөх тооцоо байгаа.
Авсан зээлийг зарцуулалтаар нь харвал 26 хувь нь нийгмийн салбарт, 74 хувь нь эдийн засгийн салбар буюу үйлдвэр, барилга. холбоо зэрэгт зарцуулагдсан байна. Үүний дагуу хэрэгжүүлсэн 189 төсөл хөтөлбөр байдгаас 161 нь хэрэгжээд дууссан дүнтэй байгаа юм.
Мөн дээрх манай улсын өр дээр 1.5 тэрбумын Чингис бонд, 600 сая ам.долларын Хөгжлийн банкны бондыг нэмбэл бид 4.1 тэрбум ам.долларын өртэй байна. Нэрлэсэн үнээрээ энэ нь долоо орчим их наяд төгрөг болж байгаа гэнэ. Түүнчлэн Чингис бондод жилд 70 орчим сая ам.доллар төлж байна.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ