Цахилгааны урамшуулал 58600 өрхөд үйлчилнэ
Цахилгааны үнийн урамшууллыг энэ сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах нийслэлийн 7 дүүргийн 108 хорооны 58600 өрхөд үйлчлэх юм. Эдгээр өрхийн шөнийн цагаар хэрэглэсэн 3000 квт хүртлэх цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлнө.
Хөнгөлөлтөд хамрагдахын тулд иргэд урамшуулалд хамрагдах нөхцлийг бүрдүүлсэн талаарх дүгнэлтийг мэргэжлийн хяналтын газраар гаргуулж, хүсэлтэй харьяа дүүргийн Хэрэглэгчидэд үйлчлэх төвд гаргах юм.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ