НОБГ бүрэн тоноглогдсон эмнэлгийн автомашинтай болно

img

Нийслэлийн Засаг дарга "Хөрөнгө гаргах тухай" А/930 тоот захирамж гаргажээ. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газарт Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын газраас буцалтгүй тусламжаар Хьюндай маркийн бүрэн тоноглогдсон эмнэлгийн зориулалттай хрёр автомашиныг өгөх юм.
Харин автомашиныг Сөүлээс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх болон бусад үйлчилгээний зардал болох 13.460.000 /арван гурван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ.
Д.Цэцэг
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ