“Үйлдвэр технологийн парк”-д үйлдвэрлэлийн салбарууд байгуулна

img

  Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн  алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх, Шинэ суурьшлын бүс /Эмээлт/-д байгуулагдах “Үйлдвэр технологийн парк”-д байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэлийг шинэчлэн тодорхойлж, барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах бөгөөд Паркад байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэл, бэлтгэл ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар 2013 оны 4  дүгээр улиралд багтаан хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгосон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ