Н.Алтанхуяг: Ирэх оны төсвийг 200 тэрбумаар хэмнэсэн

img

“Ерөнхий сайдын 30 минут уулзалт” өнөөдөр Төрийн ордны кино танхимд боллоо. Уулзалтын эхэнд олон жилийн турш орон нутагт зохион байгуулж ирсэн “Адуучин” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулдаг болголоо. Ингэснээр монгол бахархал болсон адууны соёл, адуучин залуусын эрдэм чадлыг гадаад, дотоодын жуулчдад сонирхуулдаг болох боломжтой болж байна.

а

Мөн сар бүрийн хоёр дахь долоо хоногт зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт “Төсвөө шинэчилье” сэдвийн дор зохион байгуулсан. Засгийн газраас өргөн барьсан 2014 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж асуулт хариулт өрнөж байна  хэмээн онцолсон.

а

Мөн Монгол Улсын төсөв 2011 онд 2 их наяд төгрөгөөр огцом нэмэгдсэн. Үүнээс хойш төсвийн зарлага байнга  өсөж байгаа. Тиймээс төсвөө буулгая, зардлаа багасгая гэж зорьж, зардлаа танасан төсөв өргөн барьсан гэв. Тодруулбал, ирэх онд 7.4 их наяд төгрөгийн зардал гарна гэсэн тооцоог хийсэн ч 7.2 их наяд буюу төлөвлөснөөсөө 200 тэрбум төгрөгийн хэмнэлттэй, төсвийн төслийг УИХ хэлэлцэж байгааг Ерөнхий сайд онцолж байлаа. Тэрбээр 2013 оны төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд УИХ-д өргөн барина гэдгийг хэлсэн.

а

Түүнчлэн Хан-Уул дүүрэгт баригдаж буй эмнэлийн барилга 17 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр эхэлсэн ч өнөөдөр 31 тэрбум төгрөг болчихсон. Зэргэлдээ гурван суманд сургууль барихад барилга тус бүр тэрбум төгрөгийн зөрүүтэй байна. Ийм замбараагүй байдлыг цэгцэлж, төсөв зардлаа хянах бололцоо бидэнд бий. Тиймээс төсвийн хөрөнгийг үрэн таран хийж байгаа ийм үйлдлүүдийг хэвлэл мэдээллээр ил тод гаргаж хамтран ажиллахыг Ерөнхий сайд зөвлөсөн юм.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ