Фүкүшимагийн ажилчид хорджээ

img

Фүкүшимагийн зургаан ажилтан нэгнийхээ санамсаргүй алдааны улмаас цацраг идэвхт бодист хордсон байна. Ажилчдын нэг нь цацрагийн бохирдолтой усны агуулахтай холбогдсон хоолойг хүчтэй татсаны улмаас ус асгарчээ. Фүкүшимад сүүлийн гурван хоногийн дотор иймэрхүү тохиолдол хоёр удаа гарсан байна. Санамсаргүй алдааны улмаас цацрагийн бохирдолтой долоон тонн ус гадагш алдагдаад удаагүй байгаа юм. Хордсон ажилчдын талаар ямар нэгэн мэдээлэл гаргахыг хориглосон учир, хэн гэдэг нь тодорхойгүй байгаа тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Олимпийн холбооноос Фүкүшимагийн асуудалд цэг тавихыг хүссэн ч өдий хүртэл нааштай хариу өгж чадахгүй хэвээр байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт цацрагийн бохирдолтой ус алдсанаас болж 2020 онд болох Зуны олимпийн наадмыг цуцлах шийдвэрийг ерөнхий сайд Шинзо Абид хүргүүлсэн ч, хурдан хугацаанд шийдвэрлэхээ амласанаар энэхүү хэрэг чимээгүй болсон билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ