АНУ Египетэд өгдөг тусламжаа зогсоолоо

img

АНУ-ын төрийн департмент мэдэгдэхдээ, АНУ Египетэд үзүүлэхээр тохиролцсон 1.3 тэрбум ам.долларын цэргийн тусламжаа цуцалжээ. АНУ нь Египетэд их хэмжээний цэргийн техник хэрэгсэл болон бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр тохиролцоод байсан юм. Вашингтоны зүгээс Египетэд үзүүлэхээр зэхэж байсан цэргийн тусламжид “Apache” нисдэг тэрэг, “Harpoon” пуужин, танк зэрэг байлдааны техникүүд болон 260 сая ам.долларын бэлэн мөнгө шилжүүлэг, 300 сая ам.долларын барьцаат зээл багтаж байжээ. АНУ-ын төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки хэлэхдээ, ерөнхийлөгч Барак Обамагийн зааврын дагуу хийснээ мэдэгджээ. Уг мэдэгдэлд, “АНУ, болон Египет түншийн харилцаатай нөхөрсөг орнууд билээ. Египет улс амжилт олохыг АНУ хүсч байна. Египетэд зөвхөн ардчилсан сонгуулиар бий болсон, зүй ёсны засгийн газар байгуулагдвал АНУ, Египет улсад өгч байсан туслалцаагаа дахин эхлүүлэх болно” гэж Обамагийн мэдэгдэлд дурджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

altansuvd:
minii oilgosnoor ene any iin yeronhiilogch mash zov zuil hiij ee . bi uuniig demjij bgaagaa ulerhiilii.
2015-03-23
kkkkk:
ertnii saihan egypt uls ingeeed mohol ruugee yvlaa daaa. haraat uls bolson bna.
2013-10-10