Мадагаскарт “Хар үхэл” газар авлаа
ДЭМБ-ын тогтоосноор Мадагаскар улсад булчирхайн тахлын улмаас зургаан хүн амиа алдаж, 1000 гаруй иргэн халдвар авчээ.
Мадагаскарын хүн ам ихтэй мужууд болон хорих ангиудад булчирхайн тахлын халдвар ихсэх хандлагатай байгаа аж. Энэхүү тахал нь жил бүрийн намар идэвхиждэг байна.
Булчирхайн тахал нь харх болон бусад төрлийн жижиг мэрэгч амьтдаас хүнд халдварладаг гоц халдварт өвчин юм. Мадагаскарт 2012 онд ганцхан сарын дотор 250 гаруй өвчний тохиолдол илэрч 60 гаруй хүн амиа алдаж байжээ. “Хар үхэл” гэгдэх уг өвчин нь XVII зуунд Европ тивд тархаж, 25 сая хүний амь насыг авч одож байсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ