
Нийслэлийн 65 дугаар сургуулийн зүүн урд байрлах Толгойтын гүүрийг өчигдөр орой буюу 10 сарын 10-ны 23.00 цагаас эхлэн хаалаа. Уг замыг дөрөв хоногийн хугацаанд хааж, "Нарны үүсгэл" ХХК хэв гажилтын заадас засвар, асфальт хучилтын ажил хийх юм.
Мөн Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас "Говь" ХК-ийн чиглэлд 1.4 км авто замыг өчигдөр 23.00 цагаас 13-ны 23:00 цаг хүртэл гурав хоногийн турш хааж, өнгө хучилтын ажил хийж нээхээр төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ