
Татварын байцаагч бүсгүйн амийг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Туяаг шүүх хурал өнөөдөр болно. Энэ хэргийг шүүх хурал аравдугаар сарын 2-нд болох ёстой байсан ч өмгөөлөгч нь ирээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлогдсон юм. Ц.Туяа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд 461-р ангид хоригдож байгаа юм.
Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө Ц.Туяа нь хардалтын улмаас Чингэлтэй дүүргийн татварын байцаагч, өөрийн найз байсан Э гэгч эмэгтэйн амь насыг хөнөөсөн юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12-т заасан өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа. Гэм бурууг нь шүүхээр эцэслэн тогтоовол тэрээр 25 хүртэлх жилийн хорих ял сонсох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ