Ханхүү Жоржийг адислах ёслол ойртсоор байна

img

Их Британий шинэхэн ханхүү Жоржийг адислах ёслол Жеймийн ордонд энэ сарын 23-ны өдөр товлогджээ. Ханхүү Жоржийг адислах ёслолд зориулж Британий хатан хааны гэр бүлийн зүгээс зоос үйлдвэрлэсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Энэхүү зоос нь Английн язгууртны зоосны үйлдвэрээс гарч буй хамгийн анхны адислалд зориулсан томоохон бүтээл гэнэ. Зоосыг Жоржийн эцэг, эх болон хатан хаан II Элизабет нар өнгөрсөн даваа гарагт адислажээ. Зоосыг 80.5 ам.долларын үнэ бүхий алт, 20 ам.долларын өртөгтэй никелээр бүтээжээ. Зоосон тэмдэгт дээр сараанан цэцэг, босоо ятга тоглож байгаа энхийн элчүүд болон хатан хаан II Элизабетийн уриа болох “Бурхан шүтэх миний эрх” гэсэн бичээс эсрэг талд нь хатан хааны хөргийг байрлуулжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ггггг:
Манайх бас энэ ханхүүгээс хэдэн хоногийн дараа ачтай болсон. Эднийх шиг улаан гэхдээ үстэй. Хүүхэд хичнээн хөөрхөн гээч
2013-10-11
Naraa:
Манайх бас энэ ханхүүгээс хэдэн хоногийн дараа ачтай болсон. Эднийх шиг улаан гэхдээ үстэй. Хүүхэд хичнээн хөөрхөн гээч
2013-10-11