Төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Өчигдрийн чуулганы хуралдаанаар 2014 оны төсвийн төслийг дахин засварлаж оруулах ёстой гэсэн байр суурийг сөрөг хүчний зүгээс гаргаад байгаа. Өнөөдөр 2014 оны Төсвийн төслийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Мөн  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,  Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх,  Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

:

Түүнчлэн 14.00 цагаас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нараас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсоно.  Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Махны нөөц бүрдүүлэх, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг сонсох юм.

.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ