Барьцаалагдсан ерөнхий сайд суллагдлаа

“ВВС” агентлагийн мэдээллэж буйгаар тус байгууллага Али Зиданы засгийн газар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэрэг Ливийн нутагт цэргийн арга хэмжээ авч, Аль Кайда байгууллагын толгойлогч Абу Анас Ал Либиг баривчлахыг зөвшөөрсөн явдалд хариугаа авч барьцаалсан гэжээ.
Ливийн засгийн газар энэхүү хэрэгтэй холбогдуулан яаралтай хуралдаж эхэлсэн гэнэ. Ерөнхий сайдыг Ливийн төв эмнэлэгт хэвтүүлсэн байна. Ерөнхий сайд 24 цагийн турш Ливийн жинхэнэ хувьсгалчидтай хамт байсандаа хэдий айж байсан ч, дайчдаар бахархаж байснаа хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ