Нобелийн утга зохиолын шагналтан 82 настай эмэгтэй болов

img

  Канадын зохиолч эмэгтэй Элис Энн Манро Нобелийн шагнал хүртлээ. Түүнийг Шведийн академийн нарийн бичиг “Өгүүллэгийн мастер” гэж нэрлэсэн байна. Элиссийн олонд түгсэн зохиолоос дурдвал “Жаргалтай өдрүүдийн бичиг”, “Нээлттэй нууц” зэрэг юм. Элисс Манро 1901 оноос хойш олгож ирсэн Шведийн академиас 13 дахь эмэгтэй зохиолчид олгож байгаа шагнал юм. Элисс Энн Манро шагналын дагалдах мөнгө болох  найман сая швед крон буюу 1,23 сая ам.доллар авна. Тэрбээр Канадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг нэр дэвшүүлснийг мэдсэн. Гэхдээ шагналтан болно гэж хэзээ ч бодоогүй” гэжээ.

Элисс 2009 онд Букеровын шагнал хүртсэн юм. Эл шагналыг хоёр жилд нэг удаа олгодог бөгөөд 95 мянган ам.долларын  шагнал авч байв. Мэргэжилтнүүд түүний бичлэгийг Антон Чеховтой харьцуулдаг юм байна.

Д.Од

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ