Ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-Засгийн газар бонд гаргаж байна. Бид бүтэн жил үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ 60 хувьтай тэнцэх өртэй болоод байна. Гэтэл энэ байдалдаа дүгнэлт хийх үү. Төсөв асар тооцоогүй явж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжсэн мөртлөө яагаад үнийн өсөлтийг зогсоож чадахгүй байна вэ?
Өнөөдөр цэцэрлэг, сургуулийн өмнөх онуудын засварын хөрөнгө оруулалтыг өнөөдөр яриад сууж байна. Энэ нь хэн нэгнийг буруутгах бус төрийн буруу шүү дээ. Иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлээд байна шүү.
:
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Энэ Засгийн газар өмнөх Засгийн газруудад байгаагүйгээр их хөрөнгийн мэдэлтэйгээр ажлаа эхэлсэн. Гэтэл одоо макро эдийн засгийн ямар уналтад хүрэв. Ерөнхий сайд макро үзүүлэлтээр энэ улс орныг удирдаж явах ёстой. Төсвийн орлого 25 хувиар тасалдсан байна. Бид цаашдаа энэ байдлаар үргэлжлүүлээд яваад байж болохгүй юм шүү. Хууль зөрчөөд байгаа хирнээ зөрчөөгүй гээд байх юм.
:
УИХ-ын дэд дарга Л.Цог:
-Төсөв хэлэлцэж байгаа утгаараа парламент нийгмийн анхаарлын төвд байна. Төсвийн алдагдлыг өнгөрсөн онд хоёр жил байна гэж төлөвлөсөн. Өнөөдөр төсвийн алдагдал 12 хувьтай байна. Хэрвээ төсвийн гадуурх зардлаа оруулчихвал 20 гаруй хувийн алдагдалтай болно. Бид өөрсдийгөө болоод иргэдийг хуурч болохгүй. Улсын төсвөө жил бүр баталдаг хуультай мөртлөө жил бүр тодотгосоор ирлээ. Төсөвт тодотгол хийхээ больё. Таслан зогсооё. Ийнхүү гишүүд саналаа хэлж дууссаны дараагаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж 2014 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Чуулганы хуралдаан Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох асуудлаар үргэлжилж байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ