“Саппоро”-ийн буудал дээр автобусууд зогсохгүй

img

  Нийслэлийн тээврийн газрын даргын А/92 тушаалаар үндсэн 5, туслах 7 шугамын замналыг нэг чиглэлдээ “Саппоро”-ийн зогсоол дээр зогсохгүй байхаар өөрчлөлт оруулаад байна. Учир нь “Гудамж төсөл”–ийн хүрээнд Саппорогийн тойргийг гэрлэн дохиотой уулзвар болгон өөрчилсөнтэй холбогдуулан М31, М31/б/, М36, М44, М46 туслах шугамын ТШ8, ТШ19, ТШ22, ТШ25, ТШ39, ТШ41, ТШ44 чиглэлүүд хуучин саппорогийн тойрог байхад зориулагдсан төлөвлөлтөөр цаашид замын хөдөлгөөнд оролцох нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй. Мөн иргэд зорчигчдын аюулгүй зорчих эрхийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, ачааллыг бууруулах нэгдсэн зорилгоор дээрх чиглэлүүдийг өөрчлөөд байна. Энэ чиглэлийн тээврийн хэрэгслүүд нь цаашид Саппорогийн зогсоол дээр зогсолгүй уулзвараас зүүн гар тийш эргэн III эмнэлгийн баруун талын зогсоол дээр зогсож зорчигчдод үйлчлэх болсон талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллэж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Abtobusnii buudaliig uulzbariin naana bish uulzbaraa ongorood dor xayaad 150-200 metriin tsaana baiguulax xeregtei
2013-10-12
zooz:
gandangiin buudaliig tsegtslex xeregteidee
2013-10-11
zochin:
tebd ajilta hvmvvs haana buuh bolj bnaa arai bagshiin deedees alh gehgeegui biz dee
2013-10-11
zochin :
yag zow tegeh heregt nere bohiin opgoonii buudal haasan ni dere
2013-10-11
123123123:
Huduu aj ahuin yam, buhiin urguunii buudal haagdah heregtei
2013-10-11
baruun 4 zamiig bhgui bolgoyooo :
kkkkk zogsooliig ni
2013-10-11
зочин:
баруун 4 замын уулзварыг шилжүүлье
2013-10-11