Ерөнхий сайд гишүүдээс зэм хүртэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдийн шүүмжлэлд өртөв. Тэрбээр 2014 Төсвийн тухай хуулийнт төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн асуултад хариулахдаа тун хүндэтгэлгүй хандсан гэж хэд хэдэн гишүүн зэм хүртээв. Жишээ нь УИХ-ын дэд дарга Л.Цог “ Засгийн газрын тэргүүн Төсвийн тухай хуулийн төслийг ярихдаа хүндэтгэлгүй хандсан. УИХ-ынхаа дээрээс харж байна. Энэ араншингаа тат. УИХ ялсан намын даргын эрхэнд байна гэж үгүй. Үүнийг бодолцоорой гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Ерөнхий сайд төсвийн мэдээлэл хийхдээ гишүүдээ хүндэтгэсэнгүй. Асуудлыг өөрийнхөөрөө шийдэх гэж зөрж яриад байна. Энэ зангаа татаарай” гэсэн юм. Засгийн газрын тэргүүн парламентчдын шүүмжлэлийг хүлээн авч, нэгийг бодож, зан араншин, харилцаандаа анхаарах биз ээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ