Ипотекийн үнэт цаас 12 дугаар сараас гарна
Монгол Улс анх удаа Ипотекийн үнэт цаас гаргаж байгаа. Энэ оны 12 дугаар сар гэхэд Монголын ипотекийн үнэт үнэт цаасны эхний багцыг гаргах юм. Энэхүү үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад 5 хувийн хүүтэй олгосоноор цаашид 8 хувийн орон сууцны зээл үргэлжлэх боломж бүрдэж байгаа.
Өнгөрсөн хугацаанд 900 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр энэ оны зургадугаар сараас өмнө орон сууцны зээл авчихаад байсан 16.222 иргэний 8 хувьд шилжэх хүсэлтийг хүлээн авч 479 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн. Мөн 2013 оны 6-р сараас эхлэн 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй ирүүлсэн 8.654 иргэний хүсэлтийг хүлээн авч 497 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэж өгсөн байна. Ямартай ч Монголын Ипотекийн үнэт цаасны эхний багц бий болж 5 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулагчдад хүрсэнээр цаашид орон сууцны үнэ тогтворжих, 8 хувийн зээл үргэлжлэн явах нөхцөл бүрдэж байгаа юм.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ