Махны үнэ өccөн байна

Махны дундаж үнийг авч үзвэл өмнөх долоо хоногоос үхрийн ястай мах 1,3 хувиар өсч 6948 төгрөг, үхрийн мах 2,0 хувиар мөн өсч 7881 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6930 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 мянган төгрөг байв.
Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 34 төгрөг, хонины цул мах 3.7 хувиар буюу 268 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Баянзүрх”, “Хар Хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалжээ
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ