Хойд Солонгосчууд хил дээр пуужингийн суурь байрлуулав
Хойд Солонгос пуужингийн баазаа БНХАУ-ын хил орчимд байрладаг Пэктусан хотхонд байрлуулжээ. Энэхүү хотхоныг 13 жилийн турш барьж, саяхан ашиглалтад оруулсан юм. Баазад пуужин харвахад тохиромжтой олон суурь хийжээ. Байрлал, шинж байдлыг нь ажиглавал дундын болон алсын тусгалтай пуужин ч харвах боломжтой гэнэ. Хэрвээ Хойд Солонгосын тал Пэктусан хотхонд баллистик пуужинг байрлуулбал шууд тусгалаар АНУ-ын цэргийн бааз байрлаж буй Японы Окинава, Гуам руу харвах бүрэн боломжтой байна.
Энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Өмнөд Солонгос, Япон, АНУ гурван улсын хамтарсан цэргийн сургуулилттай холбогдуулан БНАСАУ дайны бэлэн байдалд шилжсэн юм. Тус улсад энэ сарын 15-ныг хүртэл жуулчдыг нэвтрэхийг хоригложээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ