Барак Обама Бүгд найрамдахчуудыг хэлэлцээрт урив

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Засгийн газрын санхүүжилт зогссонтой холбоотойгоор Бүгд найрамдах намын гишүүдийг уулзалтад урив. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд төрийн үйл ажиллагааг гацаанаас гаргахын тулд эхэлж алхам хийсэн гэдгээ өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Конгресс дахь Бүгд найрамдах намын  гишүүд ч энэ саналыг нь хүлээн авсан байна. Уулзалтаар санал зөрөлдөөд байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар ярилцахаар болжээ. Бүгд найрамдах намын лидерүүд Барак Обамагийн санаачлан батлуулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг ирэх жилээс хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.Харин Барак Обамагийн хувьд хуулийн төслийг Конгресс баталсан тул хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн хэвээр байгаа юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ