
Солонгосын Кёнгнам Чангвон дахь нэгэн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт дутуу төрөөд 40 хонож байсан хүүхэд инкубатор дотроос унаж бэртжээ. Тухайн үед 2 сувилагч байсан ба тэд хүүхдүүийг ээлжээр нь усанд оруулж байсан ажээ. Энэ үед гарсан чимээнээр эргэн харахад уг хүүхэд инкубаторын доор газар унасан байдалтай байсан ба түүний тархинд цууралт үүссэн байна. Гэвч хүүхдийн эцэг эх түүнийг өөрөө инкубаторийн гар ордог хаалгыг түлхэж унах боломжгүй хэмээн үзэж сувилагч нарын алдаанааас боллоо хэмээн буруутгаж байгаа боловч, эмнэлгийн зүгээс хүүхэд өөрөө гар оруулдаг жижиг хаалгыг дотроос нь түлхэж унасан хэмээн мэдэгдээд байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ