Дампуурсан Детройтын даргад 28 жилийн ял өглөө
АНУ-ын дээд шүүхээс Дейтрот хотын дарга Кваме Кидпатрикэд хээл хахуулийн хэрэгт холбогдуулан 28 жилийн хорих ял оноосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. 43 настай Кваме Кидпатрик шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Дейтрот хотыг дампууруулсандаа иргэдээс уучлалт гуйсан байна. Тэрбээр 2001 оны есдүгээр сарын 15-наас эхлэн тасралтгүй 12 жилийн турш хотын даргаар дөрвөн удаа сонгогдсон нэгэн юм. Хотын дарга байх хугацаандаа иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлж албан тушаалаа урвуулан ашиглаж баяжих зорилгоо болгосон нь нэгэнт ил болжээ. Улсаас олгогддог төсвийн мөнгийг гольф, аялал зугаалга, долоон нууц амрагтаа зарцуулдаг байжээ. АНУ-ын автомашины үйлдвэрлэлийн нийслэл байсан Дейтрот хот 40 жилийн өмнөөс уналтад орж эхэлсэн юм. Хотын төсвийн хомсдол 380 сая гаруй ам.доллар, нийт өр нь 22 тэрбум ам.доллар гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ