Үр тарианы хураалт 80 хувьд хүрчээ
Улсын хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар нийтдээ 233 мянган га-аас 306.4 мянган тонн үр тариа, 13.7 мянган га-аас 176.1 мянган тонн төмс, 7.6 мянган га-аас 96.9 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Харин 11.6 мянган га-аас 37.1 мянган тонн тэжээлийн ургамал, 34.1 мянган га-аас 24.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 80.3 хувь, төмсний хураалт 90.7 хувь, хүнсний ногооны хураалт 94.3 хувьтай явагдаж буй аж.
.
Ургац хураалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 26.3 хувиар их байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
.
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 13–нд зарим газраар хур тундас, цас орж -13 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа аж. Иймээс уг мэдээг салбарын яамнаас орон нутгийн ургацын штабд хүргүүлж, шуурхай арга хэмжээ авах чиглэл өгчээ. Ургац хураалтын ажилд 1980 цэргийн албан хаагч, сонсогч 600 гаруй оюутан залуучууд гэрээгээр ажиллаж буй юм байна.
.
| УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ | ||||||
|
Д/Д |
Таримлын төрөл |
Хураах талбай (га) |
Хураасан талбай(га) |
Хувь |
Нэгжийн ургац(цн) |
Нийт ургац (тн) |
|
1 |
Үр тариа |
290414 |
233072 |
80.3 |
13.1 |
306475 |
|
2 |
Төмс |
15110 |
13775 |
90.7 |
127.9 |
176175 |
|
3 |
Хүнсний ногоо |
7634 |
7698 |
94.3 |
125.9 |
96907 |
|
4 |
Тэжээл |
12105 |
11699 |
96.6 |
31.7 |
37124 |
|
5 |
Тосны ургамал |
79420 |
34131 |
43.0 |
7.1 |
24272 |
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ