Маккартни Нью-Йоркт гэнэтийн бэлэг барьжээ
Нью-Йоркийн төвд Таймс скверт тоглолт хийхээ жиргээгээр ердөө л хагас цагийн өмнө мэдэгдсэн домогт “Битлз”-ийн Пол Маккартнигийн концерт 15 минут үргэлжилжээ. Тэрбээр шинэ альбомдоо орох дөрвөн шинэ дуу дуулсан байна. “NEW” альбом энэ сарын 14-өөс Их Британид, 15-наас АНУ-д худалдаанд гарах юм.
Концертын үзэгчид Таймс скверт зугаалж явсан хүмүүс, жуулчид, ойр хавийн оффисийн ажилтнууд байжээ. Пол Маккартни өнгөрөгч лхагва гаригт Фрэнк Синатрагийн нэрэмжит урлагийн сургуульд зочилж мөн бага хэмжээний концерт тоглосон байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ